ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Украины асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийнэ.

ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Украины асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийнэ.

Европын холбооны гишүүн 27 улсын Гадаад хэргийн сайд нар Украины асуудлаар өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийнэ. Хуралдаанд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба-г оролцуулах тухай ТАСС мэдээллээ.

Түүнээс гадна Гадаад яамны сайд нар Украины хямралын нөхцөлд Баруун Балканы орнуудын сайд нартай “стратегийн хэлэлцүүлэг” хийхээр төлөвлөсөн байна. Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Украинд үзүүлж байгаа дэмжлэг, дипломатын холбоо харилцаа болон дэлхийн хэмжээнд тулгарч буй сөрөг үр дагаврыг даван туулах асуудалд анхаарал хандуулж хэлэлцэх талаар Холбооны төлөөлөгч мэдээлэл хийжээ. Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли бас энэ хуралдаанд оролцох юм байна.

Оросын нефтийн импортод хориг тавих асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүйгаас хоёр дахь долоо хоногтоо хойшлогдоод байгаа ОХУ-ын эсрэг зургаа дахь багц хориг арга хэмжээний асуудлыг Европын холбооны гадаад яамны сайд нар хэлэлцэнэ. Гэхдээ энэ тухайд өнөөдрийн хуралдаанаас ямар нэг шийдвэр гарахгүй юм байна. Мөн Европын холбооны төлөөлөгч энэ шийдвэр хэзээ эцэслэн батлагдах хугацааны тухайд тодорхой зүйл хэлээгүй байна.

Европын комиссоос санал болгосон Оросын эсрэг хориг арга хэмжээний 6 дахь багцад, ОХУ-аас түүхий нефтийн импортлохыг хорилох багц хэрэгжиж эхэлснээс хагас жилийн дараа ажил болгох, харин нефть бүтээгдэхүүний импортыг 2023 оноос зогсоохоор санал тусгагдсан байгаа юм. Түүний сацуу Оросын нефтийг 2024 оныг дуустал худалдаж авахыг зөвшөөрлийг Унгар, Словак улсуудад олгох саналаа Европын комиссоос энд мөн тусгасан байна.

Оросын нефтийн импортыг хориг тавих нь Унгарын эдийн засагт атомын бөмбөгтэй адил уршиг тарина гэж Унгарын ерөнхий сайд Виктор Орбан өнгөрөгч долоо хоногийн сүүлээр мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.