БНСУ-д хүн ихтэй үйлчилгээний газруудад шалгалт хийнэ
Одоогийн байдлаар БНСУ-д коронавирусийн халдвар авсан иргэний тоо 7869-д хүрээд байгаа бөгөөд эмчлэгдсэн 333 иргэн байгаа бол 66 иргэн тус өвчний улмаас нас барсан байна. Өнгөрсөн долоо хоногт Дэгү болон Гёнбугаас тус өвчний халдвар авсан иргэний тоо хамгийн өндөр байсан бол энэ долоо хоногоос Сөүл хотод коронавирусийн халдвар авсан хүний тоо нэмэгдэх болжээ. Учир нь гуравдугаар сарын 9-ний өдөр Сөүл хотын Гүру дүүрэгт байрлах нэгэн дуудлагын төвийн ажилчид олноороо халдвар авсан нь тодорхой болж өнөөдрийн /2020.03.12/ байдлаар тус төвтэй холбоотой байдлаар коронавирусийн халдвар авсан 102 иргэн бүртгэгдээд байгаа юм. Тиймээс Солонгос улсын засгийн газраас хүн ихтэй дуудлагын төв болон караоке, интернет тоглоомын газар, спортын төв, шашны цуглаан, шөнийн цэнгийн газар, сургалтын төв зэрэг газруудад онцгой анхааран шалгалт хийх ажээ. Хэрэв шаардлагатай бол зарим газруудыг хаах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.