Орон нутгийн 6 чиглэлд зам засах шинэчлэх урсгал засварыг эхлүүллээ
Автозамын арчлалт, зам засварын ажил эхэлж байна. Энэ жил Мандалговь-Даланзадгад, Улаанбаатар-Арвайхээр-Баянхонгорын болон бусад төвийн чиглэлийн автозамыг засах шаардлагатай байгааг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Автозамын ашиглалтын хэлтсээс мэдээлж байна. Учир нь төвийн бүсийн гол замуудыг тавьснаас хойш удсан учир автозамын гол чиглэлийн замд эвдрэл гэмтэл их байгаа аж. Дээрх чиглэлийн автозамуудыг засварлаж засах, ээлжит шинэчлэлийг хийхээр ЗТХЯ-нд танилцуулж судалгааг гаргажээ.
Гэвч төвийн чиглэлүүдийн автозамыг засах төсөвгүй, ээлжит засварын хөрөнгө мөнгийг энэ жил төсөвт тусгаж тавиагүй байна. Тиймээс энэ жил урсгал засвар, арчлалтыг хийхээр болжээ. Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас төв замын эвдрэлийн судалгаа, засварлах шаардлагатай замуудын байршлыг тодорхойлон гаргаж өгчээ. Өнөөдрийн байдлаар 6 чиглэлд зам нөхөх, хөвөө засах, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх урсгал засварыг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.