Ёкозүна Тэрүнофүжи 7 дахь түрүүгээ авлаа

Ёкозүна Тэрүнофүжи 7 дахь түрүүгээ авлаа

Японы нийслэлд мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн өндөрлөлөө.

Томчууд эхний өдрүүдээс ээлж дараалан унаж байсан энэ тэмцээнд ёкозүна Тэрүнофүжи сүүлийн өдөр түрүүлэх болзлоо хангаж, 7 дахь түрүүгээ авсан юм. Энэ нь түүхэнд 20 дахь үзүүлэлт бөгөөд түрүүгээ 10-д хүргэх нь дараагийн зорилго гэдэг нь ойлгомжтой. Тэмцээний сүүлийн өдөр адилхан 3 унаатай зэрэгцэж явсан Таканошёо унасан бол аварга Тэрүнофүжи озэки Митакэүмиг хэдхэн секундэд илт илүүрхлээ.
Тэрүнофүжи өнгөрсөн тэмцээнд баруун шагай, зүүн өвдөгний гэмтлээр башёг орхисон. Энэ башёд ч эхний өдөр Дайэйшёод унаж, найман өдрийн байдлаар гурван унаатай явж байлаа. Гэвч дараалан ялсаар энэ жилийн анхны Цомоо өргөж чадлаа.
Озэки Такакэйшёо сүүлийн өдөр Шёодайг ялж, найм давснаар гурван озэки анх удаа бүгд 50 хувийн амжилт үзүүлээгүй сөрөг рекорд гарахаас сэргийлж чадлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.