БНСУ-аас Байдены хоёр хамгаалагчийг хөөжээ

БНСУ-аас Байдены хоёр хамгаалагчийг хөөжээ

АНУ-ын нууц албаны албан ёсны төлөөлөгч Энтони Гуглиелми АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хамгаалалтын албаны хоёр ажилтан Сөүлээс хөөгдөж, эх орондоо буцсан тухай мэдээлжээ.

Түүний хэлснээр, хамгаалалтын хоёр ажилтан ажлын бус цагаар таксины жолоочийн биед халдсан хэрэг гарчээ. Тус хоёр ажилтныг дүрэм зөрчсөн гэж үзэж байна. Энэ хэрэг Жа Байдены БНСУ-д хийсэн айлчлалд нөлөөлөөгүй гэж Гуглиелми онцолсон байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ сарын 20-нд АНУ-ын нууц албаны ажилтан Байденг Сөүлд хүрэлцэн ирэхээс өмнө саатуулагджээ. Түүнийг согтуурсан үедээ БНСУ-ын иргэнд халдсан хэрэгт буруутгасан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.