ЭЕШ-ын суудлын хуваариа өнөөдрөөс хэвлэн авах боломжтой

ЭЕШ-ын суудлын хуваариа өнөөдрөөс хэвлэн авах боломжтой

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт /ЭЕШ/-д оролцох шалгуулагчид суудлын хуваариа өнөөдрөөс хэвлэн авах боломжтой боллоо. 

Ингэхдээ Боловсролын үнэлгээний төвийн eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан" хэсэгт бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтрэх шаардлагатай.

Улс даяар зургаадугаар сарын 23-26-нд болох энэ оны ЭЕШ-д 36 425 шалгуулагч бүртгүүлж, баталгаажуулжээ.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

-Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/

-Суудлын хуваарь /өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улсын аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болно 2022-05-25

Өнөөдөр болох үйл явдлын тойм 2022-05-25

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 2022-05-25

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж байна. 2022-05-25

БНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхаарууллаа 2022-05-25

ЭЕШ-ын суудлын хуваариа өнөөдрөөс хэвлэн авах боломжтой 2022-05-25

Чех улстай хамтран оюутан солилцоог 20 сарын хугацаатайгаар хэрэгжүүлнэ 2022-05-25

Н.Баярмөнх: Чөлөөлсөн талбайд хүүхэд, ахмадууддаа зориулсан ногоон орчин бүхий талбай, авто зогсоолын ажлыг хийнэ 2022-05-25

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчоо чөлөөлжээ. 2022-05-25

Хэвлийн хөндийн дурангийн анхны мэс заслыг Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн ахлан амжилттай хийлээ. 2022-05-25

ЭМЯ-ны албан тушаалтнуудын авлигын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ 2022-05-25