Н.Баярмөнх: Чөлөөлсөн талбайд хүүхэд, ахмадууддаа зориулсан ногоон орчин бүхий талбай, авто зогсоолын ажлыг хийнэ
Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 2010 өрх, 8003 иргэнтэй. Өнөөдрийн уулзалтад өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн газрын алба хаагчдаас гадна 33 дугаар сургууль, 10 дугаар цэцэрлэгээс төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр цэцэрлэгүүд урсгал засварын ажил тэр дундаа дээвэр болоод гадна талын дулаалгын ажлыг хийх шаардлагатай байгааг хэллээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс газар дээр нь очиж ажиллаж шаардлагатай тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.
ЕБС-ын 33 дугаар сургуулийн захирал сургуулийн хажууд байрлах гарааш буулгаж чөлөөлсөн газарт хүүхэд хөгжлийн төв байгуулах санал гаргасан. Гэхдээ байшин барилга барихаас илүүтэйгээр олдсон жижигхэн талбайд хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, ногоон орчин бүхий талбай, иргэдэд зориулсан авто зогсоол барьж байгуулах шаардлага хэрэгцээ байгаа талаар Засаг дарга онцоллоо.
Дүүргийн хэмжээнд хүүхэд, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой орчин, хүүхдийн тоглоомын талбай дутагдалтай байгаа. Тиймээс хүүхэд залуучуудынхаа эрүүл мэндийг дэмжих үүднээс дээрх асуудалд анхаарлаа хандуулж ажиллах, тодорхой ажил зохион байгуулах хэрэгтэй гэлээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.