Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд алдарт эхийн одон гардуулж, баяр хүргэлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд алдарт эхийн одон гардуулж, баяр хүргэлээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа.

Хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан.

Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

  • Нийслэлийн 9 дүүргээс нийт 5,429 ээж, үүнээс I зэргийн одонгоор 349 ээж, II зэргийн одонгоор 5,080 ээж
  • 21 аймгаас нийт 7,056 ээж, үүнээс I зэргийн одонгоор 560 ээж, II зэргийн одонгоор 6,496 ээж
  • Гадаадад оршин суугаа нийт 74 ээж, үүнээс I зэргийн одонгоор 3 ээж, II зэргийн одонгоор 71 ээжийг тус тус шагнах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одон гардуулсныхаа дараа ээжүүдэд баяр хүргэн үг хэлэв. Тэрбээр монголчууд эх хүнийг сэтгэлийн гүн, зүрхнийхээ угаас хайрлаж, амьд бурхан хэмээн дээдлэн шүтдэгийг онцлон дурдаж, одонгоо гардан авч буй болон Монголын бүх ээжид удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэлээ.

“Алдарт эхийн одон бол ээж таны дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл юм. Ээжийн минь энгэрт гялалзаж байсан, одоо ээжүүд Та бүхний энгэрт гялалзаж байгаа энэ эрхэм хүндэт одонг миний бие хамгийн хүндтэй шагнал гэж боддог” хэмээн онцоллоо.

Мөн төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус харин хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих төрийн бодлого гэж үзэх нь зүйтэй бөгөөд хүн ам өсөн нэмэгдэж байж манай улс хөгжин дэвжинэ гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Баярмөнх: Чөлөөлсөн талбайд хүүхэд, ахмадууддаа зориулсан ногоон орчин бүхий талбай, авто зогсоолын ажлыг хийнэ 2022-05-25

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчоо чөлөөлжээ. 2022-05-25

Хэвлийн хөндийн дурангийн анхны мэс заслыг Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн ахлан амжилттай хийлээ. 2022-05-25

ЭМЯ-ны албан тушаалтнуудын авлигын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ 2022-05-25

Агаарын бохирдлыг бууруулах хэлэлцүүлэг боллоо 2022-05-25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд алдарт эхийн одон гардуулж, баяр хүргэлээ 2022-05-25

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 75 оюутанд гардууллаа 2022-05-25

БНХАУ-ын Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаагаа өнөөдрөөс эхлүүллээ 2022-05-25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо 2022-05-25

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон хүүг бууруулах ажлын хэсгэг хуралдлаа 2022-05-25

Х.Мандахбаярыг УИХ-ын даргын зөвлөхөөр томиллоо 2022-05-25