Герман, Вьетнам улс руу зорчигчдоос PCR шаардахгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс тус улсууд руу зорчиход тавих шаардлагаа сулруулсан гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.
Тодруулбал, энэ сарын 15-наас эхлэн Вьетнам улс хилээрээ нэвтэрч буй иргэдээс коронавируст халдварын PCR шинжилгээний хариу шаардахаа больжээ.
Харин Герман улсын Засгийн газар ирэх сарын 1-нээс коронавирусний вакцинд хамрагдсан байх, халдварлаад эдгэрсэн бол түүнийгээ нотлох, PCR шинжилгээний сөрөг хариутай байх зэрэг шаардлагаа цуцлахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.