“Улаанбаатар марафон” эхэллээ

“Улаанбаатар марафон” эхэллээ

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт эхэллээ. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Мөн дүүргүүдэд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаагаас гадна Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно.
Гүйлтэд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаадын 26 орны 150 гүйгч оролцож байна. Марафоныг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцогчдод амжилт хүслээ. 
Марафонд оролцогчид 1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км-т гүйх юм. 21 км, 42 км-ийн хагас, бүтэн марафонд оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.