“КАНСАТ-2022” үндэсний V тэмцээн ирэх бямба гарагт зохион байгуулна.

“КАНСАТ-2022” үндэсний V тэмцээн ирэх бямба гарагт зохион байгуулна.

“КАНСАТ-2022” үндэсний V тэмцээн ирэх бямба гарагт буюу 2022 оны 6 дугаар сарын 04-нд Налайхын нислэгийн талбайд зохион байгуулна.

Энэхүү тэмцээн Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд, залуус, инженер судлаачид болон олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой юм.

Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, Шинэ Монгол, Монгол Коосен зэрэг 8 Их дээд сургуулийн 15 багийн 90 гаруй оюутан, залуус оролцож, өөрсдийн бүтээсэн сансрын бага оврын хиймэл дагуулыг хөөргөж, өрсөлдөх юм.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам ажиллах бол хамтрагчаар Монголын сансрын технологийн холбоо, ШУА, ШУТИС, Нийслэлийн бизнес инновац, хөгжлийн газар, МУИС оролцох юм байна. Харин ерөнхий ивээн тэтгэгчээр “Монголсат нетворкс” компани ажиллана.

Сансрын технологийг сонирхогч хүүхэд, залуусыг тус тэмцээнд хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид болон оролцогчид уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.