Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар утсаар ярив
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай өнөөдөр утсаар ярив.
Гадаад харилцааны сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгааг тэмдэглэж, харилцаанд тулгамдаж буй зарим асуудлаар, тухайлбал ойрын үед хэрэгжүүлэх айчлал, худалдаа, эдийн засгийн асуудлуудаар санал солилцов.
Мөн олон улсын харилцааны зарим тулгамдсан асуудал болон олон улсын зарим байгууллагын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар ярилцав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.