БНСУ-д болох “Канвон-2024” залуучуудын олимпын Монголын багийн ахлагчийг томиллоо
2024 онд БНСУ-ын Канвон хотноо залуучуудын өвлийн олимпын IV наадам болно. Уг наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг томилогдов.
Багийн ахлагчаар томилогдсон тухай Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр гардуулан өглөө.
Томоохон наадамд баг тамирчдаа ахлан оролцох төр засгийн өндөр албан тушаалтай анхны эмэгтэй хүн нь Б.Батцэцэг сайд болж байна.
Залуучуудын өвлийн анхдугаар наадам анх 2012 онд Австрийн Инсбрукт зохиогдсон бөгөөд 2016 оны Лиллехаммерийн олимпоос манай тэшүүрч Б.Сумъяа холимог багийн төрөлд алтан медаль хүртэж байв.
Харин 2020 онд Лозаннд болсон гуравдугаар олимпын наадамд манай улс зургаан тамирчинтай оролцсон билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.