БНСУ-д ирэхдээ PCR-ийн шинжилгээний хариуг хилээр нэвтрэх үед үзүүлэх шаардлагатай

БНСУ-д ирэхдээ PCR-ийн шинжилгээний хариуг хилээр нэвтрэх үед үзүүлэх шаардлагатай

БНСУ-ын эрх баригчид коронавирусний вакцинд хамрагдаагүй хүмүүсийг хилээр нэвтрүүлэхэд тогтоосон тусгаарлалтын дэглэмийг ирэх долоо хоногоос цуцлахаар болсныг тус улсын Ерөнхий сайд Хан Док Су мэдэгдлээ.

“Бид хилээр нэвтрэхэд тавих хяналтын тогтолцоог өөрчлөн зохион байгуулж байна. Өнөөг хүртэл вакцин хийлгээгүй хүмүүс хилийн чанадаас ирсэн даруйдаа долоо хоног тусгаарлалтын дэглэм сахиж байсан бол зургаадугаар сарын 8-наас эхлэн вакцинжуулалтын статусаас үл хамааран энэ үүрэг хариуцлагыг хүлээх шаардлагагүй болно" гэж Ерөнхий сайд мэдэгдсэнийг "Хангёре" сонин эш татжээ.

Тэрбээр хилийн чанадаас ирж буй хүмүүс БНСУ-д ирэхээсээ гурав хоногийн өмнө хийлгэсэн PCR-ийн шинжилгээний хариуг хилээр нэвтрэх үед үзүүлэх шаардлага хэвээр байгааг тодотгосон байна. Урьд нь тус улсын эрх баригчид Сөүл болон ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд тусгаарлалтын дэглэмийг цуцалсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-д халуурах шинж тэмдэгтэй 96000 тохиолдол илэрсэн 2022-06-02

БНСУ-ын орон нутгийн сонгуульд “Иргэний хүч” нам ялалт байгуулжээ. 2022-06-02

БНСУ-д орон нутгийн сонгууль сөрөг хүчин ялалт байгуулав. 2022-06-03

БНСУ-д монгол залуу экскаватортайгаа осолдож , амиа алджээ 2022-06-03

БНСУ-ын жүжигчин Жан На Ра өөрөөсөө дүү залуутай гэрлэхээр болжээ 2022-06-03

БНСУ-д ирэхдээ PCR-ийн шинжилгээний хариуг хилээр нэвтрэх үед үзүүлэх шаардлагатай 2022-06-06

БНСУ, АНУ хамтарсан туршилтын үеэр найман пуужин харвасан 2022-06-06

БНСУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-ын аливаа өдөөн хатгасан үйлдэлд хатуу хариу өгнө гэв 2022-06-06

БНСУ, АНУ-ын өндөр албан тушаалтнууд дипломат хэлэлцээ хийжээ 2022-06-07

БНСУ-ын Ерөнхийлөгч гадны улсад суух Элчин сайдуудаа томиллоо 2022-06-07

БНСУ-ын экс Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гэрийн гадаа жагсаал, цуглаан хийхийг хоригложээ 2022-06-07