БНСУ-д орон нутгийн сонгууль сөрөг хүчин ялалт байгуулав.

БНСУ-д орон нутгийн сонгууль сөрөг хүчин ялалт байгуулав.

Уржигдар буюу 2022 оны 6 сарын 1-нд БНСУ-д орон нутгийн сонгууль болов. Өнгөрсөн 3 сарын 9-нд ерөнхийлөгчийн сонгууль болж сөрөг хүчин буюу "Ард түмний хүч" намаас нэр дэвшсэн "И Сог Ёль" сонгуульд ялж 5-р сарын 10-наас үүрэгт ажилдаа орсон билээ. Ерөнхийлөгч ажлаа авснаас хойш 21 хоногийн дараа болсон орон нутгийн сонгуульд сөрөг хүчний намууд үнэмлэхүй ялалт байгуулав.

Улсын хэмжээнд 8 аймаг(Кёнги аймаг, Канвонду аймаг, Чүнчоннамду аймаг, Чүнчонбүгду аймаг, Жолланамду аймаг, Жоллабүгду аймаг, Кёнсаннамду аймаг, Кёнсанбүгду аймаг) 1 арал(Жэжү арал), бие даасн 8 том хот(Сөүл хот, Бүсан хот, Дэгү хот, Инчон хот, Дэжон хот, Ульсаан хот, Гуанжү хот, Сэжун)-уудаас 12 т нь сөрөг хүчин ялалт байгуулав. Сөүл хотын дарга "У Сэ Хүнь" 3 дахь удаагаа улиран сонгогдов.

Харин эрх баригчид Жолланамду аймаг, Жоллабүгду аймаг, Жэжү арал, Гуанжү хот болон Кёнги аймагт ялсан байна. Ялангуяа Кёнги аймагт сонгууль орвонгоороо эргэсэн гэж хэлэхэд болно. Шөнийн (6 сарын 2) 03:00 цаг хүртэл сөрөг хүчний санал давамгай байсан болов ч байдал өөрчлөгдөж хэсэг хугацааны дараа эрх баригч намын "Ким Дун Ён"-ын саналын тоо(Урьдчилсан санал хураалты дүнд ялалт байгуулсан) нэмэгдсэнээр ийнхүү "Кёнги" аймгийг даргалах болов. "Кёнги" аймаг нь 13 сая хүн амтай Солонгос улсдаа хүн амаараа төдийгүй эдийн засгийн нөөц чадавхиараа тэргүүлэх аймаг юм.

Энэхүү сонгуулиар орон нутгийн хот, дүүрэг, сумд зэргийн өөртөө засах төрийн байгууллагуудын дарга ИТХ-ын гишүүд мөн боловсролын зааварлагч (Боловсролын газрын дарга 17 хүн) нарыг сонгодог бөгөөд эдгээр сонгуульд сөрөг хүчин 60 гариу хувийн амжилт үзүүлжээ. Энэ нь шинэ ерөнхийлөгчийн ажилдаа хандах байдалтай ч холбоотой аж. Шинэ ерөнхийлөгчийг ажлаа хүлээн авснаас хойш түүнийг дэмжих иргэдийн тоо өссөн нь орон нутгийн сонгуульд ингэж нөлөөлсөн гэж үзэж байгаа гэнэ.

Үүнээс гадна УИХ-ын нөхөн сонгууль 5 тойрогт болсон бөгөөд үүнээс 4 т нь сөрөг хүчнийхэн ялалт байгуулж УИХ дахь сөрөг хүчний суудал 114 болжээ. Тэгвэл эрх баригч "Ардчилсан Нам" нь 179 суудалтай болсон байна. Сонирхолтой нь ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр одоогийн ерөнхийлөгчтэй эвссэн "Ан Чоль Сү" Соннам хотын "Бүндаан" дүүрэгт ялалт байгуулж УИХ гишүүн болжээ. Тэгвэл өнгөрөгч ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч "Ардчилсан нам"-аас нар дэвшин өрсөлдөж ялагдсан "И Жэ Мён"(Хуучин Соннам хотын дарга) тойргоо сольж "Инчон" хотын нэгэн тойргоос нэр дэвшиж мөн ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн боллоо.

БНСУ нь томоохон бие даасан хотууд болон аймгийн засаг дарга нараа иргэд өөрсдөө сонгодог тогтолцоотой билээ. 

Эмхтгэсэн : С.Отгонбаяр 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.