Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ 60 автобус явж эхэллээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд 60 автобус "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазаас гарлаа.
Ерөнхий сайд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хоёр үе шаттай хийх үүрэг чиглэл өгөөд байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд 1432 автобус шаардлагатай. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 50 хувийг энэ жил, үлдсэн 50 хувийг 2023, 2024 онд шийдэх юм. Одоогоор нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилгээнд явж байна.
Зуны улиралд ажлын өдрүүдэд 300-350 мянга, намар оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог байна.
Энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441, нийт 591 автобус авч, паркаа шинэчлэхээр төлөвлөжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэлтэй 1240 автобусны 75 хувь нь 10-аас дээш жил, 18 хувь нь 7-9 жил, 5 хувь нь 4-6 жил, 0.7 хувь нь 1-3 жил болжээ. Парк шинэчлэлийг 2009 оноос хойш хийгээгүй бөгөөд энэ жил 500 гаруй автобусыг үйлчилгээнээс гаргах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.