Н.Алтанхуяг "Ардын эрх" нэвтрүүлэгт оролцох үеэрээ тайлбар өгчээ

Н.Алтанхуяг "Ардын эрх" нэвтрүүлэгт оролцох үеэрээ тайлбар өгчээ

Хууль хяналтын байгууллагаас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнийг "Хөгжлийн банк"-ны хэргээр шалгаж байгаа бөгөөд шүүхээс хилийн хориг тогтоогоод байгаа юм. 

Тэгвэл үүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ардын эрх" нэвтрүүлэгт оролцох үеэрээ тайлбар өгчээ. Тэрбээр "Би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гуравт мэдээлэл хүргүүлсэн. Би Улсын Ерөнхий прокурорт гомдол бичсэн. Намайг олон түмний өмнө үндэслэлгүйгээр яллагдагч гэж зарлаж байгаа нь буруу байна гэж. Та нар захиалгатай, зохиомол, үндэслэлгүй юм аа хүчингүй болгож өгөөч ээ гэсэн. Эрх биш Монгол Улсын Ерөнхий прокурор нь тэр үндэслэлгүй хэрэгтэйгээ танилцаад хүчингүй болгох байх гэж найдаж байна. Яагаад гэвэл манай Ерөнхий прокурор өөрөө намайг яллагдагч болгоод байгаа материалтайгаа танилцахгүй оруулж ирсэн байна билээ. Энэ чинь буруу байгаа биз дээ. Хамгийн энгийн логик тэр яллагдагч болгосон прокурор нь материалаа барьж орж ирэх ёстой биз дээ" гэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.