Д.Болд: Эрээн хотоос нарийн ногоо тасралтгүй импортлох хүсэлт тавьсан
БНХАУ-ын Эрээн хотод зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө Covid-19 халдварын дөрвөн тохиолдол батлагдсан. Иймд тус хотод энэ сарын 2-оос хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэрийг Эрээн хотын Цар тахалтай тэмцэх шуурхай штабаас гаргасан аж. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын 34 тохиолдол батлагдаад байна. Эрээн хотод батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тусгаарлалтад авч, зарим иргэдийг ойролцоох хотууд руу тусгаарлах арга хэмжээ авч байгаа аж.
Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болдоос Эрээн хотод үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байгааг тодрууллаа.
Тэрбээр "БНХАУ-ын Эрээн хотод зургаадугаар сарын 2-ны өдөр коронавирусний тохиолдол бүртгэгдсэн тул хатуу хөл хорионы дэглэм өмрдөгдөж байгаа. Одоогоор үйлчилгээний байгууллага, нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоож, гудамжинд ямар ч хөдөлгөөнгүй болгосон. Эрээн хотын “Хуан Юй” гаалийн талбайн тусгаарлалт руу орсон 200 гаруй чингэлэг байна. Наана ачилт буулгалт хийдэг хэсэгт 200 гаруй чингэлэг байна. Мөн тусгаарлалтын бүсэд шинэ 200 импортын машин байна. Эрээн хотод цар тахал гарсан учраас багаар бодоход 21 хоногийн тусгаарлалт тавих байх гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна. Гэхдээ Цар тахалтай тэмцэх шуурхай штабаас хатуу хөл хорио хэдий хугацаанд үргэлжлэх хугацаа заагаагүй.
Монголын талаас өнгөрсөн хугацаанд өдөрт 70 чингэлэг хүлээн авдаг байсан. Одоогоор энэ тоо хоёр дахин буурсан. Өмнө нь 10-15 чингэлэг нь жимс, нарийн ногоо байсан. Эдгээрийг Эрээн хотын “Хао Ган”-аас тээвэрлэдэг байсан бол зогсоод байна. Иймд нарийн ногоо авах, “Хуан Юй” гаалийн талбайн тусгаарлалт руу ороогүй 200 гаруй чингэлэг дээр гаалийн бүрдүүлэлт хийлгэх хүсэлтийг хүсэлтийг Цар тахалтай тэмцэх шуурхай штабт тавиад байгаа. Одоогоор хариу ирээгүй байна" гэлээ.
Эх сувалж Зиндаа.мн
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.