Нефтийн үнэ нэг баррель нь 150 ам.долларт хүрч өсөх магадлалтай

Нефтийн үнэ нэг баррель нь 150 ам.долларт хүрч өсөх магадлалтай

Дэлхийн нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдал, Хятадын хөл хорио суларсан, Америкт зуны жолоодлогын улирал эхэлсэн зэргээс шалтгаалан нефтийн эрэлт нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор WTI маркийн газрын тосны баррель үнэ 120 ам.доллар давж, сүүлийн 14 жилд байгаагүйгээр үнэ нь өсөн, дээд цэгт ойртож байгааг шинжээчид анхаарууллаа.

Дэлхийн түүхий эдийн худалдаа эрхэлдэг Трафигурагийн гүйцэтгэх захирал энэ онд нефтийн үнэ дээд цэгтээ тулан эдийн засгийн өсөлт удааширч болзошгүй гээд нефтийн үнэ удалгүй нэг баррель нь 150 ам.долларт хүрч өсөх магадлалтай хэмээн мэдэгдээд байна.

Хэрэв Засгийн газраас Гаалийн болон Онцгой албан татварын зохицуулалт, “Роснефть” НХН-тэй хэлцэл хийж, үнийн өсөлтөөс сэргийлээгүй бол дотоодод худалдаалагдах шатахууны үнэ литр тутамд 800-1000 төгрөгөөр нэмэгдэж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, инфляцид савлагаа үүсгэх эрсдэлтэй байсныг салбарын эдийн засагчид дүгнэж байна.

Эх сурвалж: https://tradingeconomics.com/commodity/crude-oil

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.