Нийт 273 хүний давтан шинжилгээний хариу СӨРӨГ гарсан

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.04.01/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "ХӨСҮТ тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 42, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34, тандалтын шугамаар тав, нийт 273 хүний давтан шинжилгээний хариу СӨРӨГ гарсан.
2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул аймагт нэг, Сэлэнгэ аймагт нэг, нийт хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарласан.
Өнөөдрийн байдлаар Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-ээс гаргаж байна. Дараагийн онгоцоор ирэх хүмүүсийг тусгаарлахад бэлдэж, ХӨСҮТ 74 хүнийг хүлээн авахад бэлэн болсон" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.