Уимблдоны тэмцээн 1945 оноос хойш анх удаа цуцлагджээ
“Их дуулга”-ын цуврал тэмцээн Уимблдон коронавирусний цар тахлын улмаас цуцлагджээ. Уимблдоны тэмцээн Их Британид 6 дугаар сарын 29-ноос 7 дугаар сарын 12-нд болох ёстой байжээ.
Одоогоор коронавирусний цар тахлын улмаас теннисний бүх тэмцээнийг 6 дугаар сарын 7 хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа аж. Тавдугаар сарын 25-наас 6 дугаар сарын 7-нд Парис хотод болох ёстой байсан Их дуулгын цувралын өөр нэгэн тэмцээн болох Францын нээлттэй тэмцээнд мөн ирэх намар хүртэл хойшлогджээ.
“Уимблдоны тэмцээнд цугларах олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс бид энэхүү томоохон шийдвэрийг гаргалаа. Аваргын тэмцээнүүдийг өмнө нь зөвхөн дайны үеүдэр л зогсоож байсан учир бидний хувьд ийм шийдвэр гаргах нь хүндхэн байсан. Гэсэн хэдий ч олон хувилбарыг авч хэлэлцсэний эцэст бид энэ жил аваргын тэмцээнүүдийг цуцлах нь зөв шийдвэр болох юм байна гэж үзлээ” хэмээн Бүх Английн зүлгэний теннис, крокетын клубын дарга Ян Хьюитт мэдэгджээ.
Уимблдоны тэмцээн 1877 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил 134 дэх удаагийх нь болох ёстой байжээ. Өмнө нь энэ тэмцээн зөвхөн (1915-1918, 1940-1945) оны дэлхийн дайны үеэр цуцлагдаж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.