Ким Жөн Ун Цэргийн төв зөвлөлийн хурлыг даргалан явуулсан
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун эрх баригч Хөдөлмөрийн намын Цэргийн төв зөвлөлийн хурлыг даргалан явуулсан талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөөдөр мэдээлжээ.
Мягмар гарагт болсон өргөтгөсөн хуралдааны үеэр Ким Жөн Ун энэ оны эхний хагасын батлан хамгаалахын ерөнхий ажлыг дүгнэх хэлэлцүүлгийг санаачилсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.
Хуралдаанаар мөн “Үндэсний батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх нэн чухал бөгөөд тулгамдсан асуудлуудыг баталгаажуулах, цэргийн чиг шугам, батлан хамгаалахын үндсэн бодлогуудыг тууштай хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ.
"Хөдөлмөрийн намын Цэргийн төв зөвлөл танилцуулсан сэдвүүдийн талаар хэлэлцэж эхэлсэн” гэж “KCNA” агентлаг мэдээлсэн нь хурал хэдэн өдрийн турш үргэлжлэх төлөвтэй байгааг харуулсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.