БНСУ цэргийн алба хаагчдын гар утас хэрэглэх журмыг туршихаар болжээ

БНСУ цэргийн алба хаагчдын гар утас хэрэглэх журмыг туршихаар болжээ

БНСУ-ын Батлан хамгаалах яам цэргийн алба хаагчдын гар утас хэрэглэх гурван журмыг туршихаар болжээ . Хоёр журам нь утасны хэрэглээг тодорхой цагийн зайтай , нэг нь хязгааргүй хэрэглэх журам гэж " KBS World " мэдээлжээ.

Эхний журам ёсоор цэргүүд өглөөний 07.00-08.30 , орой 17.30-21.00 цагийн хооронд утас хэрэглэх бол хоёр дахь журамд 07.00 21.00 цагийн хооронд , гурав дахь хязгааргүй хэрэглэх тухай заажээ.

Туршилтын дараа тус яам аль журмыг хэрэгжүүлэхийг шийдэх юм.

Өдгөө Өмнөд Солонгосын цэргүүд ажлын өдрүүдэд 18.00-21.00 , амралтын өдрүүдэд 08.30 21.00 цагийн хооронд гар утас хэрэглэдэг байна .

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.