Уран гулгагч Ким Юна Ко Ву Римтай гэрлэхээр болжээ.
Уран гулгалтын хатан хаан гэгддэг Ким Юна зодог тайлснаасаа хойш хувийн амьдралдаа онцгой анхаардаг болсон. Түүнийг ирэх аравдугаар сард хуримаа хийхээр болсон тухай Өмнөд Солонгосын энтертайнмент сайтууд мэдээлж эхэллээ.
Уран гулгагч асан Ким Юна, Өмнөд Солонгост алдартай Forestella-гийн гишүүн Ко Ву Римтай гэрлэхээр болжээ.
Тэдний хуримын тухай мэдээг Forestella-гийн харьяалагддаг "Beat Interactive" агентлаг баталсан байна.
Тэд баталсан мэдэгдэлдээ "Өнөөдөр та бүхэнд өөрийн нэгэн уран бүтээлчийн тухай сайхан мэдээг дуулгаж байна. Forestella-гийн дуучин Ко Ву Рим аравдугаар сард "Уран гулгалтын хатан хаан" Ким Юнатай гэрлэнэ. Хуримыг ойр дотны хамаатан садан, танил хүмүүсийн хүрээнд цомхон зохион байгуулах тул бид хуримын тодорхой өдөр, газартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцах боломжгүй гэдгийг ойлгохыг хүсч байна. Ко Ву Рим, Ким Юна нар 2018 онд "All That Skate" мөсөн шоуны баярын тоглолтын үеэр анх танилцсан бөгөөд гурван жил үерхсэний эцэст гэрлэж байна" гэжээ.
Дуучин Ко Ву Рим нь Сөүлийн Үндэсний их сургуулийн дууны ангийг төгссөн бөгөөд "JTBC"-ийн "Phantom Singer 2"-т шалгарсан кроссовер эрэгтэй дөрвөл Форестеллагийн гишүүн юм.
Түүнийг гэрлэснийхээ дараа ч Forestella-д байх болно хэмээн агентлагаас нь мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.