БНСУ-д хоногт 100285 хүн коронавирусээр өвчилсөн
Өмнөд Солонгост өдөрт илрэх “COVID-19”-ийн шинэ тохиолдлын тоо сүүлийн гурван сард анх удаа 100 мянгыг давлаа.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, мягмар гарагт 100 285 хүнээс халдвар илэрсэн нь дөрөвдүгээр сарын 20-ноос хойших “COVID-19”-ийн хамгийн олон тохиолдол болжээ. Тухайн үед өдөрт 111 291 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан байна. Өнгөрсөн хоногт 25 хүн халдварын улмаас нас баржээ.
Өмнөд Солонгост халдварын тохиолдлын тоо өссөн нь “омикрон” хувилбарын BA.5 дэд хувилбар тархсантай холбоотой болохыг онцолжээ.
Тус улсад “COVID-19”-ийн өвчлөл нэмэгдсээр байх бөгөөд энэ хандлага ойрын хоёроос гурван долоо хоногт үргэлжилнэ гэж эрүүл мэндийн байгууллагууд таамаглаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.