БНСУ-ын охидын BLACKPINK хамтлаг өнөөдөр 6 жилийн ойгоо тэмдэглэв

БНСУ-ын охидын BLACKPINK хамтлаг өнөөдөр 6 жилийн ойгоо тэмдэглэв

БНСУ-ын охидын өнөө цагийн хамгийн шилдэг хамтлаг болох BLACKPINK өнөөдөр 6 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Өнөөдөр Розэ олон нийтийн сүлжээнд “BLACKPINK хамтлагийнхандаа 6 жилийн ойн мэндийг хүргэе. Урт хугацааны дадлага, зургаан жилийн хамтын хөдөлмөрийн ачаар бид их юм сурчээ. Та нар миний гэр бүл шүү. Хайртай шүү” гэж бичсэн байсан бол Лиса “Би энэ охидгүйгээр амьдарч чадахгүй. Зургаан жилийн ойн мэнд” гэж мэндчилсэн байлаа.  
BLACKPINK хамтлаг энэ сарын 19-нд Pink Venom хэмээх шинэ дуутай эргэн ирэхээ зарлаад байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.