БНСУ-д үерийн улмаас 7 хүн нас барж, 6 хүн сураггүй алга болжээ
БНСУ-д сүүлийн 80 жилд анх удаа маш хүчтэй аадар бороо орсны улмаас 7 хүн нас барж, 6 хүн сураггүй алга болжээ.
Сөүл болон ойролцоох хотуудыг дайран өнгөрсөн аадар борооны улмаас барилга байшин, метроны буудал усанд автаж, их хэмжээний хохирол учирсан тухай албаныхан мэдэгдлээ.
Сөүл, Инчён, Кёнги мужид 100 миллиметр цагийн хурдтай аадар бороо оржээ. Сөүл хотод нэг цагт дунджаар 141.5 мм давсан хур тунадас орсон нь 1942 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Засгийн газрын мэдээлж буйгаар Сөүл хотод 5 хүн нас барж, 4 хүн сураггүй болсон бол Кёнги мужид 2 хүн нас барж, 2 хүн алга болжээ.
Мөн Кёнги мужид нийт 9 хүн гэмтэж, нийслэл Сөүл хотод 107 өрхийн 163 хүн орон гэргүй болж, ойролцоох сургууль болон олон нийтийн газар хоргодож байгаа тухай мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.