БНСУ задгай талбайд амны хаалт зүүх журмыг цуцлахаар шийдвэрлэлээ 

БНСУ задгай талбайд амны хаалт зүүх журмыг цуцлахаар шийдвэрлэлээ 

БНСУ-д “COVID-19” халдварын тохиолдлын тоо буурч байгаатай холбоотойгоор Засгийн газар ирэх долоо хоногоос задгай талбайд амны хаалт зүүх журмыг цуцлахаар шийдвэрлэлээ гэж тус улсын Ерөнхий сайд Хан Док Су өнөөдөр мэдээлжээ.

Даваа гаргаас хэрэгжиж эхлэх шийдвэрийн дагуу 50-иас дээш хүн цугласан задгай талбайд, мөн спортын тэмцээн, соёл урлагийн тоглолтын үеэр амны хаалт зүүхийг шаардахгүй болж байна. Одоогоор ийм газруудад амны хаалт зүүгээгүй хүмүүст торгууль ногдуулж байгаа юм.

“Бид “COVID-19” халдвар дахин дэгдсэн эгзэгтэй мөчийг даван туулаад байна. Цаашид Засгийн газар мэргэжилтнүүдийн саналыг харгалзан халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг үе шаттайгаар сулруулна” гэж Хан Док Су халдварын тархалттай тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр мэдэгджээ.

Гэхдээ улирлын томуу болон коронавирусний халдвар дахин дэгдэх эрсдэлийг харгалзан битүү орчинд амны хаалт зүүх журмыг тодорхой хугацаанд хэвээр мөрдөнө. Тавдугаар сард Засгийн газар гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцалсан ч спорт, соёлын арга хэмжээ зэрэг хүн ихтэй газарт амны хаалт зүүх журмыг хэвээр үлдээсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.