ЗГХЭГ-ын Д.Амарбаясгалан: ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулж буйгаа мэдэгдэв.

ЗГХЭГ-ын Д.Амарбаясгалан: ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулж буйгаа мэдэгдэв.

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.09.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өчигдөр буюу есдүгээр сарын 26-нд Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл, мэдээлэл дундуураа хийсэн алдаа шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэдэд бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна.

Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн. Тиймээс Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд огцруулах зарчим гаргалаа.

Д.Сарангэрэл сайдын хувьд ёс зүйн алдаа гаргасан гэдгээ гүнээ ухамсарлаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн" хэмээн тодотголоо. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг өнөөдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа бөгөөд дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын даргын хувиар Д.Амарбаясгалан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлыг хариуцан ажиллах аж. Д.Сарангэрэл сайд ч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Х.Нямбаатар: ОХУ-ын иргэдийг хил нэвтрэхийг хязгаарлахгүй 2022-09-22

Зарим комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталж, заримыг нь татан буулгалаа 2022-09-24

“Эрүүл ой” төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. 2022-09-24

Автомашинтайгаа хясаан дээр гарсан иргэнийг аюулгүй болгожээ 2022-09-26

Э.Содномпилжээ алтан медаль хүртэж Европын аварга боллоо. 2022-09-26

ЗГХЭГ-ын Д.Амарбаясгалан: ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулж буйгаа мэдэгдэв. 2022-09-27

Мастер үсчин Н.Алтаншагай өөрийн нэрэмжит үсчний тэмцээнээ зохион байгууллаа. 2022-09-27

Монгол, Хятадын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо 2022-09-28

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг 14.00 танилцуулна 2022-09-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна 2022-09-28

Б.Жавхлан: Орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татвар оногдуулна 2022-09-28