Мастер үсчин Н.Алтаншагай өөрийн нэрэмжит үсчний тэмцээнээ зохион байгууллаа.

Мастер үсчин Н.Алтаншагай өөрийн нэрэмжит үсчний тэмцээнээ зохион байгууллаа.

Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт мастер үсчин Н.Алтаншагай өөрийн нэрэмжит үсчний тэмцээнээ анх удаагаа зохион байгууллаа. Уг тэмцээнд нийслэл, орон нутгаас нийт 220 гаруй мэргэжлийн үсчин ирж 22 төрөлд өөсрдийн авьяас чадвар, ур ухаанаа сорьсон юм. 

Урьд өмнө зохион байгуулагдаж байгаагүй өндөр чансаа бүхий энэхүү тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол улсад төдийгүй дэлхийд алдартай болж буй "Estel" брэнд ажиллажээ. 

Дэлхийн 24 улсад үйл ажиллагаагаа явуулдаг тус компани ургамлын гаралтай, бүх насныханд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон. "Estel" брэндийн зүгээс тэмцээн болохоос өмнө оролцогчдыг чадавхжуулах бэлтгэл сургалт явуулжээ. 

Оролцогчид бүгд өнгийн хувцас хэрэглэлээр жигдэрч, тус брэндийн бүтээгдэхүүнээр брэндийн онцлогийг харуулсан гурван төрлийн өнгө гаргалтын техникийг харуулж, ур чадвараа сорьжээ. 

Урьд хожид байгаагүй өндөр зохион байгуулалт, шагналын сантай зохиогдсон тус тэмцээнээс нийт 22 төрөл, 88 байрт шилдэг оролцогч шалгаруулжээ.  Шилдгийн шилдэг 5 оролцогчид "Гран При" цом олгож, нийт 66 байрт шалгарсан оролцогчдод мөнгөн шагнал болон "Estel" брэндийн бүтээгдэхүүний дээжийг гардуулан өгч шагналын хур буулгалаа. 

"Estel" брэнд дан ганц мэргэжлийнхэнд бус, хувь хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн ч мөн үйлдвэрлэн гаргадаг. Гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой, элдэв харшил өгөхгүй, зөөлөн төрлийн будгууд болон хүүхдэд зориулагдсан бүтээгдэхүүнүүд ч тус брэндэд бий. 

Энэхүү тэмцээн зохион байгуулагдснаар үсчдийн ур чадвар дээшилж, цаашлаад дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцох үүд хаалга улам бүр нээгдэнэ хэмээн зохион байгуулагчид онцоллоо. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Зарим комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталж, заримыг нь татан буулгалаа 2022-09-24

“Эрүүл ой” төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. 2022-09-24

Автомашинтайгаа хясаан дээр гарсан иргэнийг аюулгүй болгожээ 2022-09-26

Э.Содномпилжээ алтан медаль хүртэж Европын аварга боллоо. 2022-09-26

ЗГХЭГ-ын Д.Амарбаясгалан: ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулж буйгаа мэдэгдэв. 2022-09-27

Мастер үсчин Н.Алтаншагай өөрийн нэрэмжит үсчний тэмцээнээ зохион байгууллаа. 2022-09-27

Монгол, Хятадын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо 2022-09-28

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг 14.00 танилцуулна 2022-09-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна 2022-09-28

Б.Жавхлан: Орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татвар оногдуулна 2022-09-28

Цэцэрлэгээ баталгаажуулаагүй хүүхдүүдийн бүртгэлийг ЦУЦАЛНА 2022-09-29