Дэлхийн цомын тэмцээнээс боксчид 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв.

Дэлхийн цомын тэмцээнээс боксчид 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв.

Герман улсын Кёльн хотноо болсон боксын дэлхийн цомын тэмцээнд хүч, ур чадвараа сорьсон Монголын охидуудаас 3 цом, 3 алтан медалийн эзэд тодорлоо.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн 54 кг жинд Э.Мичидмаа, 57 кг жинд М.Энхжаргал, 60 кг жинд Г.Бадмаараг нар аваргын алтан медаль хүртлээ. Харин шигшээ багийн тамирчин Э.Мичидмаа тус тэмцээний шилдэг техниктэй тамирчнаар тодорсон бол залуу тамирчин Н.Оюун-Эрдэнэ хүрэл медаль авсан байна.

Эрэгтэй тамирчдаас 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар болон 52 кг жинд залуу тамирчин Л.Даваадорж нар Дэлхийн цомын тэмцээний мөнгөн медаль хүртлээ. Мөн О.Тулга, Т.Энхтөр дэлхийн цомын тэмцээний хүрэл медалийн эзэд болжээ.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.