Монголд анх удаа дурангийн мэс заслыг амжилттай нэвтрүүллээ

Монголд анх удаа дурангийн мэс заслыг амжилттай нэвтрүүллээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмч нар Монголд анх удаа гавал тархины хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчийн гавал тархины хатуу хальсан доорх цусан хурааг дурангийн аргаар авах мэс заслыг амжилттай хийж нэвтрүүллээ.

Тус төвийн Гавал тархины гэмтлийн тасгийн эрхлэгч Л.Дагвадорж, их эмч Ж.Төгөлдөр, Б.Лхамсүрэн, Г.Ариунболд нарын мэс заслын баг "Suction bovie" багажийн тусламжтай хийж гүйцэтгэжээ.

Энэхүү орчин үеийн дэвшилтэт мэс заслыг нутагшуулснаар өвчтний биед хөнөөл багатай, жижиг зүслэгтэй, гавлын ясны дутмагшил бага үүсэх, хөдөлмөрийн чадвар алдалт бага зэрэг олон ач холбогдолтой.
Ташрамд дурдахад, ГССҮТ-ийн эмч нар өмнө нь Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.