Засгийн газрын ээлжит хуралдаан дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Засгийн газрын ээлжит хуралдаан дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд:

- Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог хангах, цаашид нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх, төр, хувийн хэвшлийн оролцоотой аж ахуйн нэгж байгуулах асуудлыг судлан, санал боловсруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргад даалгав.

- Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт зарим бараа, бүтээгдэхүүнийг худалдаалахад авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

- Эдийн засаг, хөгжлийн яамны байршлыг Засгийн газрын II байрнаас XI байрны 1-6 давхарт шилжүүлж, нүүлгэн шилжүүлэх, засвар үйлчилгээ хийх зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.