БНАСАУ Япон тэнгис рүү баллистик пуужин харвалаа

БНАСАУ Япон тэнгис рүү баллистик пуужин харвалаа

БНАСАУ Япон тэнгис рүү ойрын зайн тусгалтай баллистик пуужин харвалаа гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хороо мэдээлжээ. 

Тус хорооноос мэдээлснээр, пуужинг орон нутгийн цагаар 10 цаг 48 минут орчимд Канвондо мужийн Вонсан хот хавиас харважээ. Пуужингийн нислэгийн  талаарх бусад мэдээлэлд дүн шинжилгээ хийж байгаа аж. 

АНУ өргөтгөсөн тогтоон барих хүчээ бэхжүүлэхээр тохиролцсоны болон Вашингтон болон түүний холбоотнууд бүс нутагт цэргийн үйл ажиллагаагаа идэвхжүүлсний хариуг БНАСАУ хатуу өгнө гэж тус улсын Гадаад хэргийн сайд Цой Сон Хи мэдэгдсэний дараа пуужин харвасан болохыг “Yonhap” агентлаг онцолсон байна. АНУ, БНСУ, Японы удирдагчид энэ сарын 13-нд Камбожод гурван талын дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ өргөтгөсөн тогтоон барих хүчээ бэхжүүлэхээр тохиролцжээ.

БНАСАУ хамгийн сүүлд 11 дүгээр сарын 9-нд Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.