БНСУ-д өдөрт “COVID-19” халдварын 54 519 тохиолдол илэрсэн

БНСУ-д өдөрт “COVID-19” халдварын 54 519 тохиолдол илэрсэн

БНСУ-д өдөрт шинээр илрэх “COVID-19” халдварын тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос илэрхий өсөх болжээ.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 54 519 тохиолдол илэрснээр нийт тохиолдлын тоо 26 091 539-т хүрсэн гэж Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Энэ нь өмнөх өдрийнхтэй /55 365 тохиолдол/ харьцуулахад үл ялиг буурсан үзүүлэлт боловч долоо хоногийн өмнө 43 449 тохиолдол илэрч байсантай харьцуулахад нэлээд өссөн байна.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, халдварын шинэ давлагаа илүү өргөн хүрээтэйгээр эхэлсэн бололтой байгаа бөгөөд 12 дугаар сарын эхэн үе гэхэд өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 200 мянгад хүрч магадгүй байна.

БНСУ-д өнгөрсөн хоногт халдварын улмаас 49 хүн нас барснаар ийм тохиолдлын нийт тоо 29 571-д хүрсэн нь халдварын нийт тохиолдлын 0.11 хувьтай тэнцэж байна. Өнөөдрийн байдлаар 345 хүний биеийн байдал хүнд байна.

“COVID-19”-ийн тохиолдлын тоо дахин нэмэгдэх болсонтой холбогдуулан Засгийн газар эмзэг бүлгийн хүн амыг хамгаалахын тулд олон нийтийг хамарсан хариу арга хэмжээнүүдийг авахаас илүүтэй тандалт судалгааг сайжруулах, вакцинжуулалт, эмчилгээний хөтөлбөрүүдийг өргөжүүлэхээр ажиллаж байна.

Тодруулбал:

Засгийн газар “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эмийг төлөвлөж байсан хугацаанаасаа өмнө нийлүүлэн авахаар шийдвэрлэжээ. Мөн даваа гаргаас “COVID-19”-ийн вакцины шинэчилсэн нэмэлт тунд хамрагдах хүмүүсийн насны хязгаарыг өргөтгөж, 18-аас дээш насны бүх иргэн хамрагдах боломжтой болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.