БНСУ-ын “Хансео” Их сургуулийн удирдлагууд ИНЕГ-т зочиллоо

БНСУ-ын “Хансео” Их сургуулийн удирдлагууд ИНЕГ-т зочиллоо

Монгол Улсын ИНЕГ болон Ази тивд нисэхийн чиглэлийн сургалтаараа тэргүүлдэг БНСУ-ын “Хансео” их сургууль энэ оны тавдугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд нисэхийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг “Хансео” Их сургуульд бэлтгэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, харилцан багш солилцох, дадлага хийх зэрэг ажлууд хийгдэх юм.

Өнөөдөр “Хансео” их сургуулийн ерөнхий захирал Хан Ки Сон болон, тус сургуулийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Ким Жин Вү тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсад ирж, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан болон ИНЕГ-ын харьяа газрын дарга нартай уулзалт хийлээ. Уг уулзалтаар цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, өргөжүүлэх, иргэний нисэхийн салбарын боловсон хүчний хүрэлцээ, мэргэжлийн ур чадвар зэрэг асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан ирсэн зочдод талархал илэрхийлэхийн сацуу “Иргэний нисэхийн салбарын хүний нөөц бэлтгэх, мэргэшүүлэх бодлогод Хансео их сургуультай хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байгаа. Бидний хамтын ажиллагаа шинэ шатанд, өргөн цар хүрээтэй, илүү үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нисэхийн салбар хүний нөөцийн дутагдалд орсон ярвигтай цаг үе ирээд байгаа. Энэ үед бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаад туйлын талархалтай хандаж байна. Цаашид Иргэний нисэхийн дүрмийн шаардлага хангахуйц чадварлаг боловсон хүчин улам олноор нь бэлтгэн гаргахыг хүсэж байна. Бид салбартаа хийсэн техник, технологийн шинэчлэлтийнхээ үр ашгийг гаргахад боловсон хүчнээ нэмэх, сайжруулах зайлшгүй шаардлага бий. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд агаарын тээврийн салбарыг либералчлах бодлого эрчимтэй явагдаж байна. Дээрх бодлогын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамгийн гол түлхүүр нь мэргэжлийн боловсон хүчин. Тиймээс энэ гол түлхүүрийг эргүүлэх боломж нь бидний хамтын ажиллагаа байх болно гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон хэлсэн юм.

БНСУ-ын “Хансео” их сургуулийн Ерөнхий захирал Хам Ки сон хэлэхдээ “Манай хамт олны зүгээс Монгол Улсын ИНЕГ-тай хамтран ажиллах болсондоо маш их баяртай байгаа. Бид энэ удаа ИНЕГ-ын дарга С.Мөнхнасантай уулзаж, боловсон хүчин бэлтгэх болон Монголын иргэний нисэхийн байгууллагуудтай хамтарч ажиллах талаар санал солилцох зорилготой ирсэн. Мөн БНСУ-д судлагдаж байгаа агаарын такси буюу “UAM” шинэ төслийн ажлыг Монгол Улсад ч суурьшуулах боломжтой юм байна гэж харж байгаа. Энэ төсөлд хамтран ажилласнаар Монголын замын түгжрэлийг бууруулахад маш чухал ач холбогдолтой байх болов уу гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Түүнчлэн “Хансео” Их сургуулийн удирдлагуудад “Буянт-Ухаа” ОУНБ-ын дарга Л.Отгонжаргал нисэх буудлынхаа өнөөгийн байдал болон цаашдын ашиглалтын талаар, Нисэхийн сургалтын төвийн дарга Б.Урантөгс үйл ажиллагаа, цаашид “Хансео” Их сургуультай хамтран ажиллах боломжийн талаар танилцуулга хийлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлнэ 2022-11-25

“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн Энх тайвны төлөөх уран бүтээлч цолыг гардан авлаа 2022-11-26

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна 2022-11-29

БНСУ-ын "Хансео" Их Сургуулийн Ерөнхийлөгч Хам Ки Сон Отгонтэнгэр Их Сургуульд айлчиллаа 2022-11-29

Бусдыг архиар шахаж, гэм хор учруулсан бол архиар шахсан этгээд хариуцлага хүлээнэ 2022-11-29

БНСУ-ын “Хансео” Их сургуулийн удирдлагууд ИНЕГ-т зочиллоо 2022-11-30

Хилийн чанадад үйлдсэн итгэмжлэлийг нотариатаас хүлээн авна 2022-12-01

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар, хууль хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзав 2022-12-07

Ц.Ариунболд “Нүүрсний хэрэгт холбоотой хэрэгт хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа. 2022-12-07

Ази тивийн АШТ-ээс Ц.Баярхүү 3 алт, 1 мөнгөн медаль хүртэв 2022-12-08

О.Цогтгэрэл: Сү.Батболдын үед оффтейк гэрээ хийгдэж эхэлсэн байна 2022-12-12