Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550000 төгрөгөөр тогтоосон

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550000 төгрөгөөр тогтоосон

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550000 төгрөгөөр тогтоосон. Уг шийдвэр энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр ажлын нэг цагийн хөлс 3273 төгрөг 81 мөнгө болж байна.

Өнгөрсөн 2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөг байсан бөгөөд шинэ он гарснаар 130000 төгрөгөөр нэмэгдлээ. Ингэснээр 73.2 мянган хүний цалин 550000 төгрөг болон нэмэгдэж байна. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 9.7 хувь юм.

Ташрамд дуулгахад, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 66.2 мянган иргэн гурван саяас дээш төгрөгийн цалинтай байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.