“Буянт-ухаа-2” цогцолбор сургууль ашиглалтад ороход бэлэн болжээ.

“Буянт-ухаа-2” цогцолбор сургууль ашиглалтад ороход бэлэн болжээ.

Хан-Уул дүүргийн 21 дүгээр “Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, камержуулалтын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ.

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж буй.

 Тус сургуульд хамран сурах тойргийн буюу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны суралцагчид хамрагдах бөгөөд ерөнхий боловсролын 163 дугаар сургууль болж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Вишндевелопмент” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газар энэ оны отгон хуралдаанаа хийж байна. 2022-12-28

Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулан нэмдэг жишигт шилжинэ 2022-12-28

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550000 төгрөгөөр тогтоосон 2023-01-02

Гурав дахь эзэмшлийн орон сууцанд Үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулна 2023-01-02

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд 2023-01-03

“Буянт-ухаа-2” цогцолбор сургууль ашиглалтад ороход бэлэн болжээ. 2023-01-03

Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 2023-01-03

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  2023-01-04

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2023-01-04

Х.Нямбаатар: Улстөрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс аливаа тендерт хамрагдахгүй 2023-01-05

Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна 2023-01-06