БНСУ-ын шинэ Элчин сайд Ким Жон Гү Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав

БНСУ-ын шинэ Элчин сайд Ким Жон Гү Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ким Жон Гү-той өчигдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.

Уулзалтын үеэр Элчин сайд Ким Жон Гү түүх, соёлын өргөн харилцаатай Монгол Улсад ажиллахаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ нь хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн үнэт зүйлстэй гуравдагч хөрш, ойр дотнын түнш болохыг дурдаад “Стратегийн түншлэл”-ийн бат бэх харилцаанд түшиглэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хүүхэд, залуучуудын солилцоог дэмжих хүрээнд Элчин сайд Ким Жон Гү-тэй хамтран ажиллахаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэв.

Талууд “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийн анхны хуралдааныг ойрын үед зохион байгуулах, Монгол Улс, БНСУ-ын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэх болон иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд бодит үр дүн гаргахын төлөө зорьж ажиллахаар ярилцав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2023-01-04

Х.Нямбаатар: Улстөрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс аливаа тендерт хамрагдахгүй 2023-01-05

Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна 2023-01-06

“Video call хийнэ” гэх луйвраас БОЛГООМЖИЛ! 2023-01-06

Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусны билетийг заавал онлайнаар бичүүлнэ 2023-01-06

БНСУ-ын шинэ Элчин сайд Ким Жон Гү Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав 2023-01-07

ГХЯ-наас БНХАУ-д зорчих иргэдэд зориулан дараах анхааруулга, зөвлөмж гаргалаа 2023-01-08

"Эрдэнэс -Тавантолгой" ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум ам.долларт хүрчээ 2023-01-09

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС М Э Д Э Г Д Э Л ГАРГАЖЭЭ 2023-01-10

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн тэргүүний нэр хүндэд халдсан асуудлаар МЭДЭГДЭЛ гаргалаа 2023-01-11

Мөнгө угаах талаар мэдээлэх үүрэгтэй этгээдийг хянах журмыг батлав 2023-01-14