Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна

Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны арванхоёрдугаар сард Япон Улсад хийсэн айлчлалын мөрөөр эрүүл мэнд, анагаах ухааны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжин, хоёр орны иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр Японы талтай идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.

Энэ тухай Санамж бичигт талуудыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Япон Улсын “Токүшюүкай медикал групп”-ийн Ерөнхийлөгч Хигашиүэ Шиничи нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд талууд:

  • Улсын Гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн Зүрх, судасны төв байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах;
  • Монгол Улсад оношилж чаддаггүй эмгэгүүдийг зөв оношилж, эмчилгээ хийх чиглэлээр монгол эмч нарт мэргэжил эзэмшүүлэх, боловсон хүчин бэлтгэх;
  • Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй зарим өвчнийг Япон Улсад оношлуулах, эмнэл зүйн тусламж авах, Япон Улсын нарийн мэргэжлийн эмч нар сургалт хийх зэргээр хамтран ажиллана.

Шаардагдах зургаа хүртэл тэрбум иений санхүүжилтийг Япон Улсын “Токүшюүкай медикал групп” бүрэн хариуцах юм.

Санамж бичигт гарын үсэг зурахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх, “Монгол-Японы Тогтвортой хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярсайхан, “Токүшюүкай медикал групп”-ийн “Шоонан Камакүра” эмнэлгийн Ерөнхий захирал Кобаяаши Шюүзо, “Токүшюүкай медикал групп”-ийн Захиргааны газрын дарга Ишикава Ичиро, “Токүшюүкай медикал групп”-ийн Олон нийттэй харилцах газрын Ерөнхий менежер Үэда Ноборү нар байлцав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Буянт-ухаа-2” цогцолбор сургууль ашиглалтад ороход бэлэн болжээ. 2023-01-03

Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 2023-01-03

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  2023-01-04

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2023-01-04

Х.Нямбаатар: Улстөрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс аливаа тендерт хамрагдахгүй 2023-01-05

Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна 2023-01-06

“Video call хийнэ” гэх луйвраас БОЛГООМЖИЛ! 2023-01-06

Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусны билетийг заавал онлайнаар бичүүлнэ 2023-01-06

БНСУ-ын шинэ Элчин сайд Ким Жон Гү Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав 2023-01-07

ГХЯ-наас БНХАУ-д зорчих иргэдэд зориулан дараах анхааруулга, зөвлөмж гаргалаа 2023-01-08

"Эрдэнэс -Тавантолгой" ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум ам.долларт хүрчээ 2023-01-09