Ж.Чинбүрэн: Элэгний гепатит Д вирустэй хүмүүсийн эмчилгээнд түлхүү анхаарна
“Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” ТББ-ын санаачилгаар “Корпорэйт” зочид буудалд “Элэгний Д вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг өнөөдөр зохион байгууллаа.
Мөн тэрбээр уулзалтын үр дүнд Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад уулзалтаас гарсан шаардлагыг уламжлан дамжуулж, Д вирусийн эмийг оруулж ирэх асуудлаар иргэдтэйгээ хамтран ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын хот, хөдөөгийн 10-64 насны хүн амын 8.1 хувь нь гепатит С вирусийн халдвартай, 9.4 хувь нь гепатит В вирусийн халдвартай, тэдгээрийн 51.3 хувь нь гепатит В, Д вирусний хавсарсан халдвартай байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад элэгний В вирустэй 450 мянга орчим хүн, түүнээс Д-компонент хэлбэртэй 240 мянга орчим хүн байгаа гэх албан бус тоо мэдээлэл бий. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын дундах В вирусний тархалт 11.8-10.6 хувь болон буурсан боловч В вирустэй эерэг хүмүүсийн дунд Д хэлбэрийн тархалтыг 60-80 хувь хэмээн тодорхойлжээ.
Одоогоор Монгол Улсад элэгний гепатит Д вирустэй хүмүүст тохирох эм, эмчилгээ байхгүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, “Монгол Улсын 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж гепатит Д вирустэй иргэдийн 50 хувиас дээш хувийг эмчилгээнд хамруулах зорилго тавьсан. Үүнтэй холбоотой 2023 оны улсын төсөвт 13.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Иймд тус хөтөлбөрийн хүрээнд 2023 оноос эхлэн элэгний гепатит Д вирустэй хүмүүсийн эмчилгээнд түлхүү анхаарч ажиллана” гэв.
Дэлхий нийтээр элэгний гепатит Д вирусний эсрэг дараах эм байна. Үүнд:
1.Gilead компанийн hepcludex эм-Тус эм нь АНУ-ын FDA-аас зөвшөөрөл авахаар өргөн мэдүүлсэн ч одоог хүртэл зөвшөөрлөө авч чадаагүй байгаа боловч тус эмийг европын холбооны 2 улсад “болзолт зөвшөөрөл”-тэйгөөр хүлээн зөвшөөрсөн.
2.ОХУ-ын mircludex эм- Тус эмийг зөвхөн ОХУ-д нийлүүлэх зөвшөөрөлтэй.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар дээрх Gilead компанийн hepcludex эмийг 2021 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын а/347 дугаар тушаалаар өнчин эмийн жагсаалт ("өнчин эм" гэж ховор тохиолддог өвчнийг эмчлэхэд болон улсын хэмжээгээр харьцангүй бага хэрэглэдэг эмийг хэлнэ) –д оруулсан.
Энэхүү уулзалтаар дээрх эмийг Монгол Улсад импортлох ажлын явц, Засгийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас танилцуулав
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.