Д.Амарбаясгалан: Өнөөдөр хүүхдийн мөнгө орно

Д.Амарбаясгалан: Өнөөдөр хүүхдийн мөнгө орно

ЗГХЭГ-ын дарга Амарбаясгалан өнөөдөр Хүүхдийн мөнгө олгогдож эхэлсэнтэй холбогдуулж Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой шуурхай ажлын хэсэг байгуулж, энэхүү асуудлыг 14-21 хоногт цэгцлэхээр ажиллаж байна. Өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийг цаг хугацаанд нь шинэчилдэггүй, хасалт хийдэггүйтэй холбоотой нийгэмд бухимдал үүссэн. Иймд холбогдох агентлаг, нэгжүүд иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, хамтарч ажиллаж байна. Засгийн газраас энэ оны төсвийг өргөн барихдаа нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгийг өгөхөөр УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан. Хүүхдийн мөнгө нь энэ оноос халамж болж хүүхэд бүрд очих юм.

Хүүхдийн мөнгийг 17 жилийн турш олгож буй. Энэхүү 91 хувь буюу 1 сая 39 мянган хүүхэд мөнгөө нэг сарын хоцрогдолгүйгээр авдаг байх болно. Өнөөдрийн байдлаар 823.354 хүүхдийн мөнгө дансанд нь орно. Энэ нь хүүхдийн мөнгө авах хүүхдийн 72 хувь юм. Иймд иргэд тайван байх хэрэгтэй. Төр өрхийн мэдээллийн сан дахь зөрүүтэй мэдээллийг залруулах болно. Нөгөө талаар E-mongolia систем рүү нэг дор олон иргэн нэвтрэх гэсэн оролдлого хийснээс болж саатсан. Салбарын яам энэхүү саатлыг богино хугацаанд зассан тул үйл ажиллагаа нь хэвийн болсон" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Амарбаясгалан хүүхдийн мөнгө олголт дээр алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, нийт иргэдээсээ уучлал хүслээ 2023-01-17

Н.Учрал: Иргэд 14 хоногийн хугацаанд E-мongolia, Е-halamj системд нэвтэрч, мэдээллээ шинэчлэх хэрэгтэй 2023-01-17

Б.Жавхлан хүүхдийн мөнгөний олголтын хүрээнд тайлбар өглөө 2023-01-17

БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг хүлээж авч уулзлаа 2023-01-18

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр тогтлоо. 2023-01-18

Д.Амарбаясгалан: Өнөөдөр хүүхдийн мөнгө орно 2023-01-18

Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёсны тэмцэлд хууль, хүчний байгууллагын ажилтнуудын хүчин чармайлт чухал байна 2023-01-23

Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрсэн байна. 2023-01-23

БНЧУ-д богино хугацааны сургалтад тэтгэлгээр оюутан сургана 2023-01-23

Ж.Чинбүрэн: Элэгний гепатит Д вирустэй хүмүүсийн эмчилгээнд түлхүү анхаарна 2023-01-23

Цэргийн бүртгэл энэ сарын 30-нд дуусна 2023-01-24