Койн, токен гарган хөрөнгө татсан ААН-үүдийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлнэ

Койн, токен гарган хөрөнгө татсан ААН-үүдийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлнэ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, удирдлагын багийнхантай уулзлаа. Уулзалтын үеэр тэрбээр "...Токен, койн гэх нэршлээр илүүтэй танигдах болсон виртуал хөрөнгийн зах зээл, түүний оролцогч талууд, бүтээгдэхүүний талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг олон нийтэд зөв зүйтэйгээр түгээх, таниулах замаар гарч болзошгүй эрсдэлээс оролцогч талууд, иргэдийг хамгаалах шаардлага үүсээд буйг анхааруулсан юм.

Мөн “Салбарын зохицуулагч байгууллагынхаа хувьд төрийн хянан шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтарч ажлын хэсэг байгуулан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа болон үйл ажиллагаагаа зогсоосон этгээдүүдийн мэдээлэл, койн, токены тоо ширхэг, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллүүдийг судалж, нэгтгэн тогтоох хэрэгтэй. Цаашлаад койн, токен гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлсэн аж ахуйн нэгжүүд, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлж, холбогдох бүхий л байгууллагуудтай хамтарч мэргэжилтэн шинжээч нарыг шуурхай ажиллуулах хэрэгтэй байна. Мэргэжилтнүүдийн дүгнэлтийг харгалзан гэмт хэргийн шинж чанартайг нь цаашид хууль хяналтын байгууллагад шилжүүлэх шаардлагатай” гэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны удирдах ажилтнуудаас банк бус санхүүгийн байгууллагатай эзэмшлийн холбоо хамаарал бий эсэх талаарх бүртгэлийг гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах, виртуал хөрөнгийн зах зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийх, стратегийн орд газруудын 10 хүртэлх хувийг иргэдэд эзэмжшүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хэрхэн ажиллаж байгаа тайлан мэдээллээ ирүүлэх зэрэг хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Г.Занданшатар: Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй. 2023-01-30

Б.Батцэцэг: Монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах санал ойрын хугацаанд тавихаар бэлтгэлээ хангаж байна 2023-01-30

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2023-01-31

Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе 2023-02-01

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2023-02-01

Койн, токен гарган хөрөнгө татсан ААН-үүдийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлнэ 2023-02-01

УГЗ Ц.Мөнхжин БНСУ-д бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байна 2023-02-02

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын нээлттэй сонгон шалгаруулалт төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлнэ 2023-02-07

ТУРК УЛСАД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ БАГ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ БАЙНА 2023-02-07

Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа 2023-02-09

БНХАУ руу зорчих, оршин суух иргэдийн анхааралд! 2023-02-09