УГЗ Ц.Мөнхжин БНСУ-д бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байна

УГЗ Ц.Мөнхжин БНСУ-д бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байна

БНСУ-ын Сөүл хотод Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Мөнхжин бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ энэ сарын 1-нд нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэнг БНСУ-ын Урлаг судлалын холбоо, Сөүл хотын уран зургийн галерейн урилгаар зохион байгуулж буй юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж.Оюунбаатар болон БНСУ-ын Зураачдын холбоо, Уран зургийн галерейн удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, хоёр улсын зураач уран бүтээлчид, зураг цуглуулагч сонирхогчид оролцов.

Зураач Ц.Мөнхжин өөрийн бий болгон хөгжүүлж байгаа “Mirage style” (Зэрэглээ дүрс) чиглэлийн уран бүтээл нь орчин үеийн уран зургийн нэгэн шинэ урсгалд хамаарагддаг учир Солонгос зураач, урчууд, уран зураг сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байна.

Уран бүтээлч Ц.Мөнхжинг БНСУ-д уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргахад дэмжин ажиллаж байгаа Сөүл хотын Уран зургийн Жан Юн Сун Галерей болон БНСУ-ын Урлаг судлаач-шүүмжлэгч Шин Хан Сон нарт Монгол Улсын ЭСЯ-наас талархал илэрхийлсэн юм. Мөн удахгүй 3 дугаар сард Монгол Улсын 30-аад шилдэг уран зураачийн уран бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн Кенги мужийн Янпен уран зургийн музейд болох юм. Цар тахлын хорио цээр тавигдсанаар Монгол, БНСУ-ын урлаг соёлын салбарын хамтын ажиллагаа ийнхүү сэргэж байна.

Үзэсгэлэн 10 хоног үргэлжилнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Батцэцэг: Монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах санал ойрын хугацаанд тавихаар бэлтгэлээ хангаж байна 2023-01-30

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2023-01-31

Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе 2023-02-01

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2023-02-01

Койн, токен гарган хөрөнгө татсан ААН-үүдийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлнэ 2023-02-01

УГЗ Ц.Мөнхжин БНСУ-д бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байна 2023-02-02

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын нээлттэй сонгон шалгаруулалт төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлнэ 2023-02-07

ТУРК УЛСАД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ БАГ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ БАЙНА 2023-02-07

Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа 2023-02-09

БНХАУ руу зорчих, оршин суух иргэдийн анхааралд! 2023-02-09

Аврах багийнхан 3 хүнийг эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө 2023-02-09