БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэх тов гараагүй

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэх тов гараагүй

Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах монгол иргэдийн бүртгэл хоёрдугаар сард эхэлдэг. Гэхдээ одоогоор эхлээгүй байгаа бөгөөд харьяа дүүргийн нэгжүүд ажиллах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж байна гэх мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрахаас тодрууллаа.

Тэрбээр, БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг хэзээ бүртгэх талаар тов гараагүй. Хугацаа тодорхой болсон даруйд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас болон бусад холбогдох хуудсуудад мэдээллийг нээлттэй тавина.

ХХҮЕГ нь Өмнөд Солонгос улсын аж үйлдвэр, хүний нөөцийн газартай гэрээтэй. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тус улсын хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ажилладаг.

Энэ хүрээнд Монголоос  Өмнөд Солонгост ажиллах гэрээт ажилчдыг илгээдэг. Covid-19-өөс шалтгаалж, 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс ажилтан илгээх үйл ажиллагаа түр зогсоод байсан. Харин өнгөрсөн 2022 онд гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж, шалгалтыг зохион байгуулсан. Энэ жил мөн ямар нэгэн хориг, хязгаарлалтгүй ажилчдыг илгээнэ гэлээ.

Хөдөлмөрийн биржээс өгсөн мэдээллээр ажлын саналын хувьд монголчуудад харьцангуй их ирдэг аж. Тухайлбал, 14 хоног тутамд 50-80 ажлын санал ирдэг байна. БНСУ-д цар тахалгүй жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очдог байна. Тиймээс цахим хуудаст гарсан бүртгэлтэй холбоотой мэдээлэл ташаа бөгөөд одоогоор гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэлийн тов гараагүй аж.

Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын нээлттэй сонгон шалгаруулалт төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлнэ 2023-02-07

ТУРК УЛСАД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ БАГ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ БАЙНА 2023-02-07

Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа 2023-02-09

БНХАУ руу зорчих, оршин суух иргэдийн анхааралд! 2023-02-09

Аврах багийнхан 3 хүнийг эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө 2023-02-09

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэх тов гараагүй 2023-02-09

Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ маргааш эхэлнээ 2023-02-09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д айлчилна 2023-02-09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ГЕГ-т ажиллалаа. 2023-02-12

Г.Занданшатар: Улсын Их Хурал “шинэ Үндсэн хууль” хэлэлцэхгүй 2023-02-13

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДОВ 2023-02-13