Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр товложээ. Айлчлалын үеэр визийн хөнгөлөлтийн асуудал яригдахаас гадна Солонгосоос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцож магадгүй аж.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Иргэдийг БНСУ руу ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэж байгаа. Эмчилгээний зорилгоор зорчиж буй иргэдийг визгүй зорчуулах, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцах нь бидний эхний ээлжийн зорилго. Олон удаа зорчсон иргэдийг хөнгөлөлттэй зорчуулах гэсэн саналыг олон жил тавьж байсан одоо огт визгүй байх санал тавихаар шийдээд байна" гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.