Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ гэж Сөүлийн эрх баригчид өнөөдөр мэдээлэв. Энэхүү айлчлал нь хоёр орон улс төр, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа энэ үед болох гэж буй юм. 

“Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д таван өдрийн айлчлал хийхээр ирэх даваа гарагт хүрэлцэн ирж, Ерөнхий сайд Хан Док Сүтэй лхагва гарагт хэлэлцээ хийнэ” гэж БНСУ-ын Ерөнхий сайдын ажлын алба мэдээлжээ.

Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдын сүүлийн 12 жилийн хугацаанд БНСУ-д хийж буй анхны албан ёсны айлчлал болох юм гэж ажлын албаны мэдэгдэлд дурдсан байна.

Айлчлалынхаа үеэр Л.Оюун-Эрдэнэ хоёр орны бизнесийн салбарын манлайлагчидтай уулзаж, зүүн өмнөд нутгийн Бусан боомт хотод зочлох ажээ. Бусан хот нь 2030 онд Дэлхийн экспог зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй юм.

“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал Солонгос, Монголын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын “Samsung” компани Galaxy S23 загвараа танилцууллаа. 2023-02-03

БНАСАУ Ардын арми байгуулагдсаны 75 жилийн ойн хүндэтгэлийн парад хийжээ. 2023-02-09

БНСУ-ын “Physical: 100” шоу Netflix-ийг тэргүүллээ 2023-02-11

Соүль хотод 83 мянган гадаадын иргэн татвар төлөх хугацаагаа хэтрүүлсэн 2023-02-11

БНСУ Хятад улсын аялагчдад богино хугацааны виз олгож эхэллээ 2023-02-12

Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ 2023-02-12

Ерөнхий сайд Соүль дэх Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа 2023-02-13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайдыг хүлээн авч уулзав 2023-02-13

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ПАК ЖИН-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2023-02-14

Монгол Улсыг сурталчилж, хөрөнгө оруулалт татах “Welcome to Mongolia” хөтөлбөрийг БНСУ-д зарлалаа 2023-02-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурлаа 2023-02-15