Соүль хотод 83 мянган гадаадын иргэн татвар төлөх хугацаагаа хэтрүүлсэн

Соүль хотод 83 мянган гадаадын иргэн татвар төлөх хугацаагаа хэтрүүлсэн

Өнгөрсөн оны эцсийн байдлаар БНСУ-ын Соүль хотод гадаадын 83 мянга гаруй иргэд татварын зөрчилтэй хэмээн бүртгэгдэж улсад нь хохирол учруулж байгаа талаар нийтэлжээ.

Тус нийтлэлд дурдсанаар, өнгөрсөн оны эцсийн байдлаар Сөүл хотод 83 мянган гадаадын иргэн татвар төлөх хугацаагаа хэтрүүлсэн нь тогтоогджээ. Үүнээс БНХАУ, АНУ, Вьетнам, Монголчууд дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Хугацаа хэтэрсэн өр нийт 16,3 тэрбум вон бөгөөд нийт 1644 Монгол иргэд 3478 удаагийн үйлдлээр 176 сая воны хохирол учруулаад байгаа талаар онцолсон байна.

Татварын төлөх хугацаагаа хэтрүүлсэн улсын иргэдийн тоо:

  1. БНХАУ 12,067 иргэн 785 сая вон
  2. АНУ 5705 иргэн 9100 удаагийн тохиолдлоор 3.9 тэрбум вонтой тэнцэхүйц
  3. Вьетнам 3623 иргэн 118 сая воны хохирол тус тус учруулжээ.

Иймд Соүль хотын захиргаа өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл /2022.10-2023.01/ Солонгост оршин сууж байгаа гадаадын татвар төлөгчдийн иргэний бүртгэлийн бүртгэл, оршин суугаа газар гэх мэт сүүлийн үеийн 40,901 мэдээллийг сэргээх, төлбөрийг дэмжих, нэрсийг задруулах, муу зээлийн бүртгэлд оруулах гэх мэт захиргааны шийтгэл ногдуулахыг шаардсан байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, хадгаламж, гадаадын ажилчдын даатгалыг хураан авахаа мэдэгджээ.

Хугацаа хэтрүүлсэн хэргийн хувьд 75.8 хувь нь оршин суугчийн албан татвар, дараа нь автомашины татвар (14.8 хувь), хөрөнгийн албан татвар (4.3 хувь) тус тус оржээ.

Соүль хотын захиргаанаас гадаадын иргэд өр төлбөрөө хүлээн зөвшөөрөөгүй, барагдуулаагүй тохиолдолд хотоос гаргах хүртэлх арга хэмжээ авах тул үүнээс урьдчилан сэргийлж, татвараа сайн дураар төлөхийг дэмжих зорилгоор солонгос, англи, хятад, япон зэрэг найман хэлээр ухуулах хуудас, зурагт хуудас бэлтгэсэн байна.

Эх сурвалж: Edaily

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.