Музейн нээлттэй өдрүүд 3 сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.

Музейн нээлттэй өдрүүд 3 сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.

Соёлын сайдын гаргасан “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалын дагуу энэ сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана.

Мөн дээрх өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Энэ хугацаанд музей нь харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэх бөгөөд хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Соёлын яамны харьяа Улаанбаатар хот дахь музейн жагсаалт:

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.