Автомашинд үнэгүй чип суулгах ажил маргааш эхэлнэ

Автомашинд үнэгүй чип суулгах ажил маргааш эхэлнэ

Нийслэлийн замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил 2023 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан. RFID чипийг тээврийн хэрэгсэлд суурилуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулна.

Чипийг үнэгүй суурилуулах бөгөөд импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр төлбөрөө төлж авна. Тэгэхээр тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг бүх асуудлыг энэ системээр шийднэ гэж  албаны хүмүүс мэдээлсэн.

Улсын хэмжээнд орон нутагт 470.000 орчим, нийслэлд 650.000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.